Клубын зорилго
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн «ХУРДАН» клуб нь Монгол Улсын «Алсын хараа-2050» урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд нийгмийн бүх бүлгийн иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх зорилготой.
Алсын хараа
Монгол Улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн хөгжлийн хурдасгуур байна.
Эрхэм зорилго
ХХМТ-ийн хүний нөөцийн мэдлэг, ур чадвар, манлайллыг хөгжүүлж, нийгэмд эерэг өөрчлөлт бий болгоно.
Уриа
«Технологи бүгдэд, бүгд технологид»
Үнэт зүйлс
Тэгш оролцоо, сайн дурын үйлс, хамтын ажиллагаа, инноваци, ил тод байдал.
Бид хэн бэ?
«ХУРДАН» клуб нь хүүхэд залуус, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, мэргэжилтнүүдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, инновац хийх чадвартай бүтээлч иргэдийг бэлтгэх, харилцан туршлага солилцох замаар цахим шилжилтийг эрчимжүүлж, «Цахим үндэстэн» болох үйл явцад иргэдийн тэгш оролцоог хангахад чиглэсэн сайн дурын клуб юм.
21 аймгийн Засаг даргын дэргэд «ХУРДАН» клуб байгуулагдаж, өсвөр үе, ахмад иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, салбарын мэргэжилтнүүд нэгдсэн оролцоотойгоор үйл ажиллагаа явуулдаг.
Бүтэц
- Удирдах зөвлөл — 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөл болон салбарын мэргэжилтнүүд
- Гүйцэтгэх захирал, Ажлын алба
- 5 чиглэлийн хороо
- Аймаг, дүүргийн клубууд
- Хяналтын хороо